Бага залуудаа Дон Корлеоне болж тоглодог л байсан биз дээ

Хммм. Би л лав багадаа амаараа дүүрэн бохь чихчээл Өвөөгийн гаансыг зуугаал Мафын босс болж тоглодог л байлаа. Загалмайлсан эцэг үзсэний үр дүн нь тэр. За олон юм нуршаад яахав надаар хэлүүлэлтгүй мэдэх сайхан зохиол байна

Та бүхэн доорхи линк дээр дарж 5 секунд хүлээгээд Skip товч дараад гарч ирэх хуудсанд DOWNLOAD дараад л гүйцээ. Бас хажууд харагдаж байгаа Facebook хуудсанд лайк дарвал миний шинэ постуудыг цаг алдалгүй унших боломжтой болно шүү.  Бас хэрхэн унших аргаа олохгүй байгаа бол миний блог дээрээс хайж байгаад зааврыг нь олж уншаарай.

  1. Загалмайлсан эцэг

Бүсгүйчүүдэд зориулаад нэг ном оруулая даа

За тэгэхээр ойрдоо эхнэр маань төрж амаржих гээд их завгүй тогтмол ном оруулж чадахгүй байгаад байнаа. Эхнэр гэснээс манай эхнэр миний уншдаг номнуудыг огт сонирхдоггүй юм. Харин саяхан Д. Батбаяр зохиолчийн “Цахилж яваа гөрөөс” гэдэг номыг өгсөн чинь ёстой хоол цай идэж ууж байгаа юм шиг л уншиналээ. Тэгэхээр эмэгтэйчүүдэд л таалагдах юм байна гэж бодлоо.

Та бүхэн доорхи линк дээр дарж 5 секунд хүлээгээд Skip товч дараад гарч ирэх хуудсанд DOWNLOAD дараад л гүйцээ. Бас хажууд харагдаж байгаа Facebook хуудсанд лайк дарвал миний шинэ постуудыг цаг алдалгүй унших боломжтой болно шүү.  Бас хэрхэн унших аргаа олохгүй байгаа бол миний блог дээрээс хайж байгаад зааврыг нь олж уншаарай.

  1. Цахилж яваа гөрөөс

Хамгийн төгс өшөө авагч

Хамгийн төгс өшөө авагч … Энэ хүндтэй нэр алдарыг би л лав Эдмон Дантесаас өөр хүнд өгмөөргүй байна. Надтай санал нийлэх хүн ч олон байгаа биз. Тэр их тэвчээр тэр их хорсол занал нэгэн биед багтаж шингээд эв зүйгээ ололцоод байгаа нь үнэхээр гайхмаар. Миний хувь Фараон хөлөг боомтод ирж хөгшин Моррель аврагдахад үнэхээр үнэн сэтгэлээ сад тавьж билээ. За тэгээд иймэрхүү мөчүүд энэ номонд олонтаа тохиолдоно. Ядаж байхад тэр бойдаагийнх нь сэргэлэн байгааг …

Та бүхэн доорхи линк дээр дарж 5 секунд хүлээгээд Skip товч дараад гарч ирэх хуудсанд DOWNLOAD дараад л гүйцээ. Бас хажууд харагдаж байгаа Facebook хуудсанд лайк дарвал миний шинэ постуудыг цаг алдалгүй унших боломжтой болно шүү.  Бас хэрхэн унших аргаа олохгүй байгаа бол миний блог дээрээс хайж байгаад зааврыг нь олж уншаарай.

  1. Монте Кристо 1
  2. Монте Кристо 2
  3. Монте Кристо 3

Аквариумд ямар загас сэлдэг вэ? – Махчин загас

Та бүхэндээ 20-р зууны хамгийн алдартай тагнуулын сэдэвт номнуудын нэг болох Зөвлөлтийн цэргийн тагнуул Виктор Суворовийн намтарыг хүргэж байна. Танд л гэж хэлэхэд энэ номыг нэгэнт уншаад эхлэсэн бол бусад зүйлс ор тас мартагддаг учир эхлэхээсээ өмнө бие засах, хоол идэх гэх мэт нэн шаардлагатай зүйлсээ амжуулсан эсэхээ сайтар хянаарай. Би лав анх уншчихаад үнэхээр бодит хүний намтар гэдэгт нь эргэлзсэн юм даг. Хэрэвээ та ч бас эргэлзвэл тэгэх хэрэггүй. Бага зэрэг л өөрчилсөн болохоос тэр чигтээ бодит түүх гэсэн шүү.

Та бүхэн доорхи линк дээр дарж 5 секунд хүлээгээд Skip товч дараад гарч ирэх хуудсанд DOWNLOAD дараад л гүйцээ. Бас хажууд харагдаж байгаа Facebook хуудсанд лайк дарвал миний шинэ постуудыг цаг алдалгүй унших боломжтой болно шүү.  Бас хэрхэн унших аргаа олохгүй байгаа бол миний блог дээрээс хайж байгаад зааврыг нь олж уншаарай.

  1. Аквариум

Намайг номонд уруу татсан зохиолууд

Би нь нэлээн багаасаа л “Морь унасан толгойгүй хүн”, “Цагаан бээлий” бас “Гэсэр”, “Жангар”, “Монголын нууц товчоо” тэргүүтэй сонгомол бүтээлүүдийг уншдаг жаал байлаа /аая/. Харин энэ бүхний эхлэл гайхамшигт Жьюл Верний зохиолууд байсан юм. Одоо та бүхэндээ алдарт зохиолчийн “Дэлхийн төврүү аялсан нь” болон “Далай доогуур 20,000 бээр аялсан нь” хэмээх зохиолуудыг хүргэж байна.

Та бүхэн доорхи линк дээр дарж 5 секунд хүлээгээд Skip товч дараад гарч ирэх хуудсанд DOWNLOAD дараад л гүйцээ. Бас хажууд харагдаж байгаа Facebook хуудсанд лайк дарвал миний шинэ постуудыг цаг алдалгүй унших боломжтой болно шүү.  Бас хэрхэн унших аргаа олохгүй байгаа бол миний блог дээрээс хайж байгаад зааврыг нь олж уншаарай.

  1. Дэлхийн төврүү аялсан нь 
  2. Далай доогуур 20,000 бээр аялсан нь

Миний блог дээр нийтлэгдэж байгаа номнуудыг унших заавар

За хүмүүсээ миний энд оруулж байгаа номнуудыг уншихад хүндрэл тулгарч байгаа бол наашаа суугаарай.

  1. Хэрэвээ компьютер дээр унших гэж байгаа бол энд дарж Калибре гэдэг уншигч татаж авч суулгаарай.
  2. Аан харин андройд дээрээс уншдаг бол Moon Reader гээд апп байгаа хамгийн найдвартай нь.
  3. Аан харин iPhone хэрэглэдэг бол өөрсдөө учраа олно биз /үнэнийг хэлэхэд би iPhone-г үзэн яддаг/

Анхаар хэрэв та хэт уярамтгай бол …

За одоо та бүхэндээ өнгөрсөн зууныг сүүдэрлэсэн их дайны хохирогч болсон нэгэн еврей охины өдрийн тэмдэглэлийг хүргэж байна. Ер нь намайг ингэж нуршсан ч бай үгүй ч бай Анне Франкийн өдрийн тэмдэглэлийг та бүхэн их бага хэмжээгээр сонсож л байсан байлгүй. Би л лав олон хэсэгт нулимсаа нуулгүй сад тавьж байснаа нуухгүй ээ.

Та бүхэн доорхи линк дээр дарж 5 секунд хүлээгээд Skip товч дараад гарч ирэх хуудсанд DOWNLOAD дараад л гүйцээ. Бас хажууд харагдаж байгаа Facebook хуудсанд лайк дарвал миний шинэ постуудыг цаг алдалгүй унших боломжтой болно шүү.

  1. Залуу охины өдрийн тэмдэглэл

Санах ойн дасгал буюу “Зуун Жилийн Ганцаардал”

За санах ойгоо жаахан хөгжүүлдэг ч юм билүү. Алдарт Габриель Гарсиа Де Маркесийн “Зуун Жилийн Ганцаардал” номыг уншсан хүмүүс миний юу яриад байгааг ер нь ойлгож байгаа байх. Би л лав хоёр удаагийн оролдлого хийгээд энэ номыг бүрэн гүйцэд ойлгож чадаагүй юм даг. Тэгээд 30 нэлээд гарсан хойноо л уншъя гэж шийдсэн дээ.

Та бүхэн доорхи линк дээр дарж 5 секунд хүлээгээд Skip товч дараад гарч ирэх хуудсанд DOWNLOAD дараад л гүйцээ. Бас хажууд харагдаж байгаа Facebook хуудсанд лайк дарвал миний шинэ постуудыг цаг алдалгүй унших боломжтой болно шүү.

  1. Зуун Жилийн Ганцаардал

Юу гээч “Өлсгөлөн тоглоом”-н цувралуудыг уншхад бэлдээрэй

Өнөөдөр та бүхэндээ сүүлийн үед манайхныг кино нь ч ном нь тэр нэлээн хуйлруулаад байгаа зохиолч Сьюзан Коллинсийн “Hunger Games” цувралыг хүргэхээр шийдлээ. Яг үнэнийг хэлэхэд би өөрөө тийм ч дуртай биш болохоор шимтэж уншаагүй ээ. Тиймээс энэ номны тухайд хэлэх үг алга. Харин танд ямар нэгэн сэтгэгдэл байгаа бол Коммент хэсэгт хуваалцаж болно шүү.

Та бүхэн доорхи линк дээр дарж 5 секунд хүлээгээд Skip товч дараад гарч ирэх хуудсанд DOWNLOAD дараад л гүйцээ.

  1. The Hunger Games
  2. Catching Fire
  3. Mockingjay 

Сэтгэлгээг тэлэгч Жорж Орвелл

Бидний мэдэх Жорж Орвелл буюу Эрик Артур Блэйр нь 1903 онд тухайн үед Британий колони асан Энэтхэгийн Бенгал мужид төрсөн гэдэг. Түүнийг алдрын тавцанд хүргэж өнөөг хүртэл алдрыг нь дуурсгасаар байгаа Амьтны Ферм /1945 он/ болон 1984 /1949 он/ зохиолуудаа дөнгөж Дэлхийн Хоёрдугаар дайны төгсгөл үед бичиж туурвисан нь түүний хэчнээн алсын хараатай нэгэн байсныг тодхон илтгэнэ. Юутай ч та бүхэн эдгээр зохиолуудыг уншаад амьдарч буй нийгмээ өөрөөр харах вий.

Та бүхэн доорхи линк дээр дарж 5 секунд хүлээгээд Skip товч дараад гарч ирэх хуудсанд DOWNLOAD дараад л гүйцээ.

  1. Амьтны ферм
  2. 1984

Blog at WordPress.com.

Up ↑